ENG
Home

Өдөрт 5 Эрүүл зөв хооллолтыг дэмжих аян

Скай Хайпермаркет ХХК-иас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих#ӨДӨРТ5 #ашгийн #бус #аяныг 2016.10.14-с эхлэн зохион байгуулж эхэллээ.

Аяны хамгийн анхны оролцогчид нь БЗД, 122-р цэцэрлэгийн Дэлгэржаргал багштай БОЛЖМОР бүлгийнхэн байлаа.

Аяны зорилго нь эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэхийн тулд 1 өдөрт 5-аас дээш төрлийн жимс ногоо идэх, өнгө өнгийн жимс ногооны ашиг тусыг сонирхолтой сургалтаар дамжуулан хүүхэд бүрт хүргэхэд оршино.

Мөн тэднийг ирээдүйн үйлчлүүлэгч болоход нь туслан дэлгүүрээс худалдан авалт хийх дадлага хийлгэх болно.

Хамрах хүрээ:
Сургуулын өмнөх насны хүүхдүүд (5-6нас)

Бүртгэл хийх:
1. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдэд хүргэсэн урилгын дагуу бүртгэнэ
2. Имарт хайпермаркетын үйлчлүүлэгчдийн хүүхдийг бүртгэн оролцуулна
3. Цаашид бусад дүүргийн цэцэрлэгт урилга хүргүүлэн хүүхдүүдийг оролцуулах болно

Үргэлжлэх хугацаа:
2016/10/14~12/31-ныг дуустал БААСАН гараг бүр өглөөний 10:00 цагт эхэлнэ. Дулааны улирал эхэлмэгц дахин үргэлжлэх болно.

Оролцох хүүхэд:

1 удаагийн арга хэмжээнд 20 хүүхэд оролцоно.

Үйлчлүүлэгч та #ӨДӨРТ5 аянд хүүхдээ хамруулахыг хүсвэл Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан бүртгүүлээрэй.
Мэдээлэл хүргэх утас: 7611-0101

Recent posts