ENG
Home

Гоё мэдээ: Монгол Чацарганы жүүс Солонгосын зах зээлд экспортлогдож байна

“Скай Хайпермаркет” ХХК-ийн нийгмийн хариуцлагаа биелүүлэх үндсэн бодлогуудын нэг нь Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм. Энэ ажлынхаа хүрээнд 2016 оны 5-р сард “Export to Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ болон БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн Худалдан авалтын багийнхантай хамтран зохион байгуулсан билээ.

Монгол Үндэсний бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох боломжийг нээж өгөхийн төлөөх энэхүү арга хэмжээнд Монгол үндэсний 60 орчим компани, аж ахуйн нэгж оролцон бараа бүтээгдэхүүнээ Солонгос Имартын худалдан авалтын мэргэжилтнүүдэд танилцуулж бизнес уулзалтууд болж өнгөрсөн юм.

Энэхүү уулзалтаас хойш бодлого, зөвлөмжүүдийг хүргэн хамтран ажилласны үр дүнд өнөөдөр Витафит компанийн ГОЁ жүүс Солонгосын Имартад худалдаалагдахаар анхны ачилтаа хийлээ.

ГОЁ брэндийн жүүс нь тун удахгүй Солонгосын Имартын сүлжээ 160 гаруй дэлгүүрүүдээр худалдаалагдаж Солонгосчууд төдийгүй тэнд сурч, ажиллаж буй Монгол хэрэглэгчдийн гарт хүрнэ.

Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч буйд, Тус үйл явцад Монголын Имартынхан бид оролцсондоо үнэхээр баяртай байна.

Цаашид энэхүү Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлаа МҮХАҮТ-тай хамтран зогсолтгүй үргэлжлүүлэх бөгөөд танхимын хувьд БНСУ руу бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудад нэгдсэн бодлого, зөвлөмж хүргүүлэх, хил, гаалиар Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тухайн Улсын чанар стандартыг хангуулж ажиллах, хамтарсан бизнес уулзалтыг жил бүр зохион байгуулах зэрэгт чухал үүрэгтэй юм.

Хамгийн эхнийх нь ГОЁ байгаа нь ҮНЭХЭЭР ГОЁ


Recent posts