ENG
Нүүр

Сар шинийг угтан хотын цэвэрлэгээний ажилд туслан хог ачих машин нэмэлтээр ажилууллаа

2018.02.25

Бид Сар шинийн баярт зориулсан худалдаагаа явуулан үйлчлүүлэгч олны хөлд дарагдан амс хийх чөлөөгүй ажиллаж байгаа хэдий ч Нийгмийн хариуцлагын ажлаа умарталгүй амжууллаа. Скай Хайпермаркет ХХК-ийн ажилтан бүр нийгмийн сайн сайхны төлөө сар бүр 1 сайн үйлсийн ажлыг хийхээр төлөвлөн “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг 2-р сараас компанидаа эхлүүлсэн билээ.

Нийгмийн хариуцлагын ажилд өөрийн тус, хувь нэмрээ оруулахаар ажилтанууд нь сар бүр хандив өгөхөөр болж тус аяны хүрээнд гарах зардлыг Имартын ажилтнууд болон Скай Хайпермаркет ХХК хамтран гаргахаар болж байна.



“Итгэл найдвараа хуваалцъя” аяны эхний ажил нь Нийслэлийн зарим хороодод байгаа хогийг авах машины давтамжийг нэмэгдүүлэн Сар шинээ хоггүй цэвэр угтахад нь хувь нэмэрээ оруулахад чиглэсэн ба энэхүү үйл ажиллагаанд нийт Нийслэлийн 3 дүүргийн 7 хороо хамрагдлаа.


Мөн аяны хүрээнд Имартчууд үйл ажиллагаа явуулж буй хорооныхоо ганц бие, асаргаанд байдаг ахмадуудад сар шинийнхээ тавгаа өнгөлөх идээ будаа бэлэглэлээ.


Сүүлийн нийтлэл