ENG
Нүүр

Асуулт хариулт

Та нэвтрэх хэсгийг дарж бүртгүүлсэн нэр, нууц үгээ оруулан нэвтэрнэ.

Нэвтэрсний дараагаар гарч ирэх Пин код өөрчлөх цэсийг дарж Хуучин пин кодоо оруулах -> Шинэ пин код оруулах -> Шинэ пин кодоо дахин оруулах -> Хадгалах товчыг дарснаар таны пин код өөрчлөгдөнө.

Хуучин пин код нь таны анх карт авахдаа бүртгүүлсэн утасны дугаарын сүүлийн 4 орон байна.

Худалдан авалтын үнийн дүнгээсээ картанд байгаа үлдэгдэл оноогоо хасуулахад Пин код шаардлагатай байдаг тул та өөрийн санахад хялбар 4 оронтой тоог оруулна уу.

Хэрэв та хуучин пин кодоо мартсан бол Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан шинэ пин код авах боломжтой.

Та Имарт болон Скайтелаар үйлчлүүлэхдээ оноо хуримтлуулж, зарцуулах боломжтой.

Мөн хэрэглэгч аль нэг байгууллагын гишүүн байхад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл Скайтелийн дугаар эзэмшдэггүй байсан ч тус онооны картыг эзэмших эрхтэй.

Бид үйлчлүүлэгч, харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хамгийн шилдэг үйлчилгээг хөгжүүлэхийн тулд таны саналыг талархан хүлээн авах болно. Имарт:

Хэрэглэгчдэд зориулсан санал хүсэлт хүлээн авах, мэдээлэл хүргэх 7611-0101 дугаар болон САНАЛ ХҮСЭЛТ Энд дарна уу вэб сайтаар захиа илгээх боломжтой.

Харилцагч байгууллагуудад зориулан санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэх Hot line буюу 7676-8383 дугаарын утсыг ажлуулах болно


Имарт үйлчлүүлэгчиддээ зориулан төрөл бүрийн сэдэвтэй урамшуулалт худалдааг жилийн турш байнга зохион байгуулах болно. Үүнд:

  • Имартын гишүүний карттай хэрэглэгчдэд зориулсан
  • Монголын хамгийн анхны Mom&Kids клубын гишүүд болох Жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдэд зориулсан сонирхол татахуйц тусгай саналууд
  • Имарт Хайпермаркетаар үйлчлүүлж буй бүх хэрэглэгчдэд зориулсан урамшуулалт худалдааг зохион байгуулна.

Нээлттэй ажлын байрны зарыг НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР хуудаснаас харах боломжтой бөгөөд анкетыг татаж авч бөглөөд бүрдүүлэх материалын хамт имэйлээр илгээх боломжтой. Мөн манай оффист ирж анкет бөглөх боломжтой.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Имарт Чингис дэлгүүрт

  • 1, 2-р давхарт хүнс болон хүнс бус худалдаа, ресторан, кофе шоп, олон үндэстний хоол, брэнд хувцас;
  • 3, 4-р давхарт 260 автомашины дулаан зогсоол, авто угаалга, гутал арчилгаа, түлхүүр хувилах үйлчилгээ, хими цэвэрлэгээ, оёдол засвар;
  • 5, 6 давхарт хүүхдийн ертөнц, шилдэг, шинэ загварын лайфстайл брэндүүд, тансаг зэрэглэлийн ресторан, коктейл бар, кофе шоп, спорт комплекс, үсчин, гоо сайхан зэрэг олон төрлийн үйлчилгээ байна.

80,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй, нэг цэгийн худалдааны төв бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээс гадна Солонгос, Америк, Англи, Герман, Хятад зэрэг олон орны импортын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх болно.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧИДИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО ЮМ.

Скай Хайпермаркет ХХК нь 2014 оны 3-р сарын 7-нд 9011460080 ААН-ийн гэрчилгээний дугаартай, 5811651 регистерийн дугаартай бүртгэгдсэн, Монгол улсын хуулийн дагуу татвараа төлж, үйл ажиллагаагаа явуулж буй Монгол компани юм.

Бид Зүүн өмнөд азид амжилт бүтээлээрээ манлайлж байгаа Имарт сүлжээ дэлгүүрийн Ноу-Хауг суралцан, Олон улсын стандартад нийцсэн БҮРЭН БАРААНЫ Хайпермаркетыг нээж Монгол улсын худалдааны салбарт шинэ эхлэлийг тавихаар хамтран ажиллаж байна.

СЭТГЭЛ ХАНАМЖИЙН 5 БАТАЛГАА

1. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдахгүй. Илэрсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг сольж 1000 оноо нэмж олгох баталгаа

2. БУРУУ ТООЦООЛОЛ

Бид бүтээгдэхүүний үнийг тогтмол шалгана. Хэрэв кассанд үнэ зөрүүтэй, давхар бичигдсэн алдаа гарвал 1000 оноо олгож буцаалт хийх баталгаа

3. БАРАА БУЦААХ

Бараа буцаах журмын дагуу түргэн шуурхай буцаах баталгаа /3 хоног/

4. БАРАА СОЛИХ

Бараа солих журмын дагуу түргэн шуурхай солих баталгаа /7 хоног/

5. ХЭРЭГЛЭГЧИЙН САНАЛ, ГОМДОЛ

Санал гомдлыг хүлээн авч 3 хоногийн дотор хэрэглэгчдэд хариу өгч, шийдвэрлэх баталгаа