Гадаад хэлний лаборатори байгуулагдлаа
Имарт Бүрэн Барааны Хайпермаркет нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх үүднээс МУИС-д гадаад хэлний орчин үеийн иж бүрэн лабораторийг хүлээлгэн өглөө.
Гадаад хэлний орчин үеийн лабораторийг МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхар 466 тоотод нээж буй бөгөөд иж бүрэн суурийн 20 ширхэг компьютерийг холбогдох хэрэгслүүдийн хамтаар өнөөдөр МУИС-ийн удирдлагууд болоод оюутан залууст хүлээлгэн өглөө. Лабораторийн нээлтэд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Имарт сүлжээ их дэлгүүрийн Глобал бизнес хариуцсан захирал Ким Сон Ён , “Скай Хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ нар болон Имарт сүлжээ дэлгүүрийн төлөөлөгчид оролцлоо.
Имарт сүлжээ их дэлгүүрийн Глобал бизнес хариуцсан захирал Ким Сон Ён нээлтийн үеэр:
“Илүү чанарыг Илүү хямдаар” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулах тус дэлгүүр нь МУИС-ийн оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжин лаборатори хүлээлгэн өгч буйдаа баяртай байна. Цаашид МУИС-тай хамтран ажиллаж оюутан залуусын боловсролыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Recent posts
-
Тайландын Хаант Улсын Шадар сайд Имарт-д зочиллоо
2022.09.06 -
Имарт “ТОП-100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа
2019.05.17 -
Аюулгүйн бүсний тохируулагчийг ДАХИН ҮНЭГҮЙ ТАРААЛАА
2019.03.21 -
Өөрсдийн гараар, сэтгэлээ шингээж хийсэн буузаа ахмадууда...
2019.01.17 -
Имарт хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрны тохижилтонд ...
2019.01.09