ENG
Нүүр

Бид Хэрэглэгчиддээ шинэ, эрүүл, чанартай хүнс нийлүүлнэ

2016.06.10

Эрүүл шинэхэн хүнс, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх цаг мөч улам бүр ойртсоор л.

Хямд үнэ, өргөн сонголттой жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр Имарт нь БҮРЭН БАРААНЫ ХАЙПЕРМАРКЕТ тодотголтойгоор анхны салбараа ирэх 7-р сард нээлтээ хийх билээ.

Бид “Монгол хүн та 100 наслаг” уриан дор Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын үүднээс Хүлэмжийн аж ахуй эрхлэгч “Мөнх Ногоон Тэнгэр”ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол орны газарзүй, цаг уурын нөхцөлд дасан зохицох жимс, хүнсний ногооны сортыг нутагшуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлүүдээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Ингэснээр Имартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан шинэхэн бөгөөд эрүүл, чанартай жимс, ногоог хямд үнээр худалдан авах нөхцөл бүрдэнэ.

Мөн бид өөрийн лабораторитой, Мэргэжлийн хяналтаар давхар хянагддаг тул хэрэглэгч та хүнсний шинэ, эрүүл байдалд нь огтхон ч эргэлзэх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна.


Сүүлийн нийтлэл