Ажлын байр
Бид тантай хамт ирээдүй бүтээнэ
Яагаад имартыг сонгох вэ?
Байгууллагын соёл
Таны хүсэл тэмүүлэл, шинэ санал санаачлагыг үргэлж дэмжин ажиллах найрсаг баг хамт олноор таныг угтан авна.
Цалин
- Ажилчдын мэргэжлийн ур чадварт үндэслэсэн өрсөлдөхүйц цалин хөлс, нэмэгдэл цалин олгодог. Тухайлбал өөрийн мэргэшлийн чиглэлээр олон улсын, дотоодын тэмцээн уралдаанаас шагналт байр эзлэх бүрт нэмэгдэл урамшуулал олгодог.
- Ажиллагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг олон улсад хэрэгжиж буй гүйцэтгэлийн менежментийн системийн дагуу үнэлж жил тутам гүйцэтгэлд суурилсан цалинг өсгөх боломжийг ажилчиддаа олгодог.
Хөнгөлөлт хангамж
Нийгмийн халамжийн системийн хүрээнд ажилтны нэр дээрх мөнгөн хуримтлалын данс, дэлгүүрээс хөнгөлөлттэй худалдан авалт хийх, фитнес, бялдаржуулах клубээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах гм үйлажиллагааг хэрэгжүүлдэг.
Карьер, Сургалт
- Цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн тасралтгүй сурч хөгжин, шинэ мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж нээлттэй
- Ажилтнуудын сургалтын хэрэгцээнд үндэслэсэн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлдэг. Шинэ ажилтанд зориулсан 1:1 ажлын байран дээрх ганцаарчилсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлэх
- Бид өндөр үр чадвартай ажилтанг ирэлхийлхээс гадна, ур чадвараа байнга нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой ажилтанг сургаж, хөгжүүлж, албан тушаал дэвшиж ажиллах боломжоор бүрэн хангадаг
- Бид 23 жилийн худалдааны түүхтэй “Wallmart korea”-г өөртөө нэгтгэж чадсан Солонгосын №1 жижиглэн худалдааны салбараас суралцах боломжийг олгоно.
- Тухайн албан тушаалд шаардлагатай ур чадварын моделын дагуу ур чадварыг эзэмшүүлж, хувийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд тань дэмжиж ажиллана
Loading...
Анкетын сонгон шалгаруулалт
Ажил горилогч та сонирхсон ажлын байранд анкет илгээснээр тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалтанд орох юм. Харин та анкет бөглөхдөө дээд хэсэгт байрлах САНАМЖ хэсэгтэй сайтар уншиж танилцан бүх асуултанд товч тодорхой хариулж, үг товчлон бичихгүй байхыг анхаараарай.
Шалгаруулалтыг Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлагууд хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтын шийдвэрийг анкетанд бүртгэсэн майл хаяг болон утсаар Хүний нөөцийн ажилтан мэдэгдэх болно.
Ур чадварын тест
Анкетын сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажилдаас ерөнхий ур чадвар, асуудал шийдвэрлэх чадварын тест авахаас гадна зарим ажлын байрны онцлогоос шалтгаалан мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно.
Ярилцлага
Ярилцлагыг Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно. Ярилцлагын үед асуултанд хариулахдаа нээлттэй, өөрийнхөөрөө байж дэлгэрэнгүй хариулахыг хичээгээрэй. Ярилцлагын явцад тантай ярилцаж буй ажилтнаас ажлын байр болон сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуултыг нээлттэй асууж болно.
Ярилцлагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан ярилцлагаас хойш ажлын 5 өдөрт багтаан танд мэдэгдэнэ.
Шийдвэр гаргалт
Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд явагдаж дууссанаар компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлагууд нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн ажилтан танд эцсийн шийдвэрийг танилцуулна.
Түгээмэл асуулт
МИНИЙ СОНИРХОЖ БУЙ АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ БИШ БАЙГАА ТОХИОЛДОЛД АНКЕТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Та өөрийн сонирхсон ажлын байранд анкетыг холбогдох хүний нөөцийн ажилтантай холбогдон илгээх боломжтой ба анкетыг тань нөөцөнд бүртгэн нээлттэй болох үед сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой.
ОНЛАЙН АНКЕТ БӨГЛӨХ БОЛОМЖГҮЙ БОЛ ӨӨР ЯМАР БОЛОМЖ БАЙГАА ВЭ?
Салбар бүрт байрлах хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан цаасан анкет бөглөх боломжтой
БӨГЛӨСӨН АНКЕТТАЙ ТАНИЛЦААД МИНИЙ УР ЧАДВАРТ ТОХИРОХ ӨӨР АЖИЛ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Анкеттай танилцан ур чадварт тохирох ажлын байрыг хүний нөөцийн ажилтнаас холбогдон тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцох санал тавих боломжтой
КАРЬЕР ӨСӨХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ БАЙДАГ УУ?
Байгууллагын хувьд маш хурдтай хөгжиж байгаагын хэрээр ажилчдаа ч мөн сургаж хөгжүүлэн карьерын хувьд хаашаа хүрэх зорилго байгааг тодруулан дэмжиж ажилладаг.