Ерөнхий
Имарт нь БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз. Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгохын төлөө үйл ажиллагаа нь чиглэсэн жижиглэн худалдааны компани юм.
Бид 1993 онд байгуулагдсан, БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд 2006 онд Wall–Mart–ийн салбаруудыг өөртөө нэгтгэсэн юм. 2015 оны 12-р сарын байдлаар БНСУ–д 159, БНХАУ-д 16 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Вьетнам, Монгол Улсын жижиглэнгийн зах зээлд шинээр нэвтэрч 2023 он хүртэл 200 салбар дэлгүүрийг шинээр нээн, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. |
Монгол улсад Имарт хайпермаркетийн үйл ажиллагааг Алтай Холдинг ХХК-ийн 90% хувийн хөрөнгө оруулалттайгаар Скай Хайпермаркет ХХК эрхлэн явуулдаг. Анхны салбарыг 2016 онд 7-р сард, “Имарт Чингис” нэртэйгээр нээсэн билээ.
Бид Имартыг хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр хичээн ажиллаж байна.
* Худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн 43 мянган метр квадрат талбай,
* 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн,
* Үйлчилгээний цоо шинэ бодлого, үйл ажиллагаа,
* 3 болон 4-р давхартаа Монголын хамгийн том буюу 260 автомашины дулаан зогсоол,
* Хүүхэдтэйгээ худалдан авалт хийх боломжтой үйлчилгээний нөхцлүүд,
* Тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн стандартыг хангасан “Имарт Чингис” дэлгүүр таныг угтан авах болно.
Нэг цэгээс бүх хэрэгцээт бараа үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлснээр байнгын хэрэглэгчдийнхээ үнэт цагийг хэмнэх болно.
Түүх