ENG
Home

Солонгоор хооллоё: Өнгө өнгийн жимс ногооны ач холбогдол

1. Ногоон: Ногоон өнгийн ногоонуудад B амин дэмийн нэг төрөл болох фолат, олон төрлийн эрдэс бодис, мяндаслаг эд, хлорофилүүд агуулагддаг. Навчлаг, гүн ногоон өнгийн ногоонууд бүгд хавдар үүсэхээс хамгаалдгаараа “алдартай”. Спинач/бууцай, брокколинд агуулагддаг лютейн болон антиоксидантуудын нэгдэл болох каротенойд нь нүдний эвэрлэг бүрхэвчийг хамгаалж, нүд цийх зэрэг өвчлөлүүдээс сэргийлдэг юм. Мөн хүзүүн дэх гүрээний тараагуур судас бөглөрөх өвчин чамайг холуур тойрно. Брокколи, бөөрөнхий байцаа, буржгар байцаан дах фито тэжээллэг бодисууд нь хорт хавдраас сэргийлдэг учраас хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй. Эдгээрээс гадна ногоон хүнсэнд артишок, ногоон усан үзэм, ногоон чинжүү, лайм, укроп, өргөст хэмх, хулуу зэрэг орно.

2. Улбар шар болон шар: Лууван, манго, чангаанз зэрэг улбар шар өнгөтэй ногоо, жимснүүд нь мөн л каротенойд болон бусад антиоксидантуудаар баялаг учраас чиний биеийг өвчин үүсгэгч чөлөөт радикалуудаас хамгаалах болно. Ялангуяа бета-каротин, алфа-каротин, бета-криптоксантин гэсэн хамгийн чухал гурван каротиныг агуулдаг бөгөөд эдгээр нь биед А витамин болж шимэгддэг. Энэ нь бүдэг гэрэлд сайн харах чадварыг сайжруулж, бөөр, шээсний зам, хоол боловсруулах эрхтнүүдийн хэвийн ажиллагааг хангаж байдаг. Мөн улбар шар өнгийн ногоонууд нь бүгд С амин дэм, фолатаар баялаг учраас зүрхний өвчнийг багасгаж, зарим нэг төрөлтийн гажигаас сэргийлэх болно. Нимбэг, тоор, ханборгоцой, жүрж зэрэг нь энэ ангид багтана.


3. Улаан: Улаан лооль, тарвас, улаан чинжүү, интоор,улаан сонгино, анар зэрэг улаан пигменттэй жимс болон хүнсний ногоонууд нь lycopene-ийг агуулдаг. Энэ хүчтэй антиоксидант нь зүрхний өвчин, хорт хавдар нэн ялангуяа түрүү булчирхайн хорт хавдраас маш сайн сэргийлдэг. Улаан лоолийг бага зэрэг оливийн тосонд чанаж юм уу шарж болгосноор түүн доторх lycopene нь биед илүү амархан шимэгддэг.


4. Үзмэн ягаан: Нэрс, ягаан усан үзэм, ягаан байцаа, хүрэн манжин, чавганд агуулагддаг фито нэгдлүүд болон антоцианууд нь тэдэнд тийм тод өнгийг өгчээ. Энэ нь бидний биеийг зүрхний өвчнөөс хамгаалж, хорт хавдар үүсгэгч хүчин зүйлтэй тэмцдэг юм. Ялангуяа тал аяга нэрс жимсний анагаах хүч нь 5 порц алим, броколли, луувантай дүйдэг. Мөн хөх өнгийн жимс ногоо нь бидний санах ойг сайжруулдаг юм.


5. Цагаан: Сармис, сонгинын цагаан өнгийг бий болгодог аллицин нь цусан дах холестрол болон цусны даралтыг багасгадаг шидтэй. Түүхий сармис бол маш сайн байгалийн “антибиотик” бөгөөд ялангуяа мөөгөнцөрийн төрлийн халдварын эсрэг мундаг үйлчилгээтэй. Мөн бактерийн болон вирусийн эсрэг, дархлаа сэргээх эмчилгээнд ч ашиглавал өндөр үр дүнтэй. Төмс, гадил, мөөг, эрдэнэ шиш, цагаан гаа ч бас энэ ангилалд багтана.

Эх сурвалж: http://www.goolingoo.mn

Эрүүл зөв хооллолтыг дэмжих "Өдөрт 5" аяны 10/28-ны оролцогчид: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Байгаль эх-эко цэцэрлэг


Солонгоор хооллоё: Өнгө өнгийн жимс ногооны ач холбогдол


Recent posts