Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлага
Бид Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 онд дараах ажлуудыг амжилттай эхлүүллээ.
1. "Итгэл найдвараа хуваалцъя" Имарт-чуудын хандивын аян 2019-№1
2019 оны хамгийн эхний сайн үйлсийн аяны ажлаа сар шинийг тохиолдуулан тусалж дэмжих үр хүүхэдгүй ганц бие өндөр настангууд руугаа чиглүүлэн зохион байгууллаа. Скай хайпермаркет ХХК-нийн ажилтан, албан хаагчид 11,000ш буузыг өөрсдийн гараар эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд сэтгэлээ шингээн хийж, зориулалтын хөргүүрт хөлдөөж бэлтгэсэн. Ингээд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар зэрэг 4 дүүргийн нийт 22 өндөр настанд тарааж ахмадуудаа сар шинийн өмнө баярлууллаа.
2018 онд хийгдсэн Нийгмийн хариуцлагын ажлууд
Бид Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг амжилттай эхлүүллээ.
1. "Дотоодын хүч"
1. "Монголд үйлдвэрлэв" ЖДҮ-дийг дэмжих төсөл хөтөлбөр
Имарт Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ. МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллах бөгөөд энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр Имарт болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичигт 2018.01.18-ны өдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд МҮХАҮТ-аас танхимын гишүүн, ЖДҮ-дийн бараа бүтээгдэхүүнийг Имарт дэлгүүрт худалдаалахад дэмжлэг үзүүлэх, үүнтэй холбоотой дүүрэг, орон нутгийн бизнес эрхлэгчдэд нэгдсэн бодлого, санал, зөвлөмж мэдээлэл, хүргүүлэн Монгол улсын болон Имартын стандартыг хангуулж ажиллах, сав баглаа боодол, бүтээгдэхүүний чанар стандартын талаар сургалт, зөвлөгөө өгч ажиллах юм. Харин Имартын зүгээс ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тусгайлан тохижуулсан "Монгол үйлдвэрлэв" хэсэгт худалдаалж хэрэглэгчдэд таниулцуулах, борлуулалтыг эрчимжүүлэх, сүлжээ дэлгүүрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх, ОУ-д сурталчилан таниулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно. “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр нь 5 үе шаттай үргэлжилж Жижиг дунд үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, олон нийтэд танилцуулахад шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, байр талбай гаргах зэргээр тусламж дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх болно.
2. "Байгаль орчин, нийгэмд үзүүлсэн хандивын үйл ажиллагаа"
1. "Итгэл найдвараа хуваалцъя" Имарт-чуудын хандивын аян №1
Бид Сар шинийн баярт зориулсан худалдаагаа явуулан үйлчлүүлэгч олны хөлд дарагдан амс хийх чөлөөгүй ажиллаж байгаа хэдий ч Нийгмийн хариуцлагын ажлаа умарталгүй амжууллаа.
“Итгэл найдвараа хуваалцъя” аяны эхний ажил нь Нийслэлийн зарим хороодод байгаа хогийг авах машины давтамжийг нэмэгдүүлэн Сар шинээ хоггүй цэвэр угтахад нь хувь нэмэрээ оруулахад чиглэсэн ба энэхүү үйл ажиллагаанд нь нийт Нийслэлийн 3 дүүргийн 7 хороо хамрагдлаа.
Мөн аяны хүрээнд Имартчууд үйл ажиллагаа явуулж буй хорооныхоо ганц бие, асаргаанд байдаг ахмадуудад сар шинийнхээ тавгаа өнгөлөх идээ будаа бэлэглэлээ.
"Итгэл найдвараа хуваалцъя" Имарт-чуудын хандивын аян №2
Хүүхэд бүр аюулгүй, зөв зорчих эрхтэй
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хүүхэд хохирсон зам тээврийн осол хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Замын Цагдаагийн газар болон Имарт Хайпермаркет хамтран хүүхдийн суудлын бүс тохируулагч бэлэглэх аяныг зохион байгууллаа.
"Итгэл найдвараа хуваалцъя" Имарт-чуудын хандивын аян №3
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Имарт хайпермаркетын хамт олны зүгээс бяцхан үрсээ баярлууллаа.
- МҮОНРТ-ийн “Ням гараг Нэг сая” нэвтрүүлгийн Хүүхдийн баярын дугаарт оролцсон, хөгжөөн дэмжсэн “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдүүд
- 1-4 насны хүүхэд асран хүмүүжүүлдэг “Манна” асрамжийн газрын бяцхан үрсийг баярлуулж, шинэхэн жимс, амтат бэлэг барилаа
- Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүргийн амжиргааны түвшин доогуур 200 хүүхдийг тус тус баярлууллаа.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ
Бид Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ .
1. "Боловсрол, спорт"
1. Бадминтоны "Өсвөрийн улсын аварга 2017" тэмцээнийг ивээн тэтгэлээ.
Сүүлийн жилүүдэд Бадминтоны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байгаа. 11 дэх удаагийн өсвөрийн тэмцээнд 16 хот хөдөө, клуб нийлсэн 277 тамирчин 4 насны ангилалд ганцаарчилсан, хосын зэрэг 5 төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.Нийт 60 гаруй тамирчид алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаасан бол багийн дүнгээр Архангай, Хэнтий, Дорнод аймгууд тэргүүллээ. Имартын хувьд бүх насны ангилал, төрлүүдэд амжилттай оролцон тэргүүн байр эзлэсэн тамирчид болон багийн шагнал урамшууллыг олгон ивээн тэтгэж ажилласандаа баяртай байна.
2. "Баян-Адрага 2017" бага олимпийн наадмыг ивээн тэтгэлээ.
Монгол улсын ардын багш, гавъяат тамирчин, Москва 1980 олимпийн наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдины нэрэмжит Баян-Адрага-2017 Бага олимпийн наадам 5-р сарын 19-20-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд зохион байгуулагдлаа. Уг наадамд 7 сумын 300 гаруй сурагчид оролцсоноос багийн дүнгээр 4-р сургуулийн С.Ганбат ахлагчтай баг тэргүүллээ.Медаль хүртсэн тамирчдыг Монголын Бадминтоны холбоо-ноос Бадминтоны хэрэгсэл, Emart Хайпермаркет-аас нийт медаль хүртсэн сурагчдад гарын бэлэг гардуулж ивээн тэтгэж ажиллалаа.
3. "Бөртэ Чоно 2017" ёслолын ажиллагааг ивээн тэтгэлээ.
Спортын салбарын оны тэргүүнүүдийг шалгаруулдаг, “Бөртэ Чоно-2017” ёслолын ажиллагаа 12-р сарын 20-нд боллоо. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал болох Бөртэ чонын эздийг Спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал хураалтаар шалгаруулдаг билээ. Имартчууд бид тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласандаа баяртай байна. Имартын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын маань энэ оны отгон нь байлаа.
Нийт тамирчиддаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
4. "Тэтгэлэгт хөтөлбөр"
Алтай Холдинг ХХК-ын ТУЗ-ын дарга Б.Баттүшигийн үүсгэн байгуулсан Монгол Та Хэрэгтэй /Mongolia Needs You/ ТББ-тай хамтран ажиллаж тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулсан бөгөөд шалгарсан 10 оюутны 5-д нь Имартын зүгээс нэрэмжит тэтгэлэг олголоо.Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуусыг суралцаж буй хугацаандаа Имарт дэлгүүрт дадлагажигч ажилтан хийх боломжийг олгож, практик дадлага олгон дэмжин ажиллаж байна.
5. "Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохион байгууллаа"
Имарт Хороолол салбарынхан 8-р сарын 30-ны өдөр Боловсролыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд БГД-ийн 7, 8, 9, 10, 13-ны хорооны өнчин болон амьдралын боломж муу 6-11 насны 100 орчим хүүхдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн хичээлийн хэрэгсэл хандивлалаа.БГД-ийн тус хороодод олон хүүхэдтэй амьдралын боломж муу, өнчин, төрөлхийн болон олдмол өвчтэй 130 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг юм байна. Хичээлийн шинэ жилийг угтан энэхүү хандивын үйл ажиллагаанд тус 5 хорооноос бага ангийн 100 орчим хүүхдийг хамруулсан байна. Хандивын үйл ажиллагааг Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарантуяа нээн хүрэлцэн ирсэн хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд тус дүүрэгт Олон улсын стандарт бүхий Имарт Хайпермаркет нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
6. "Өдөрт 5" эрүүл зөв хооллолтыг дэмжих аян
Имарт Хайпермаркетаас хүүхдийн эрүүл, зөв хооллолтыг дэмжих, хэвшүүлэхийн тулд "Өдөрт 5" нэртэй 1 өдөрт 5-аас дээш төрлийн жимс ногоо идэх, өнгө өнгийн жимс ногооны ашиг тусыг сонирхолтой сургалтаар дамжуулан хүүхэд бүрт хүргэх сургалтыг тогтмол зохион байгууллаа. Мөн тэднийг ирээдүйн үйлчлүүлэгч болоход нь туслан дэлгүүрээс худалдан авалт хийх дадлага хийлгэдэг билээ. Энэхүү аянд дүүрэг дүүргээс маш олон цэцэрлэгүүд тасралтгүй оролцсоор байгааг дуулгахад таатай байна.
2. "Байгаль орчин, нийгэмд үзүүлсэн хандивын үйл ажиллагаа"
1. Имартчууд цусны донорт нэгдлээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн "Цусаа бэлэглэх өдөрт" Имарт Хайпермаркетын нийт ажилтан, алба хаагчид идэвхитэй оролцон цусны донор боллоо. Бидний бэлэглэсэн өнөөдрийн цус хэн нэгний маргаашийг бэлэглэж байгаад бид баяртай байна.
2. Галын голомт дээр ажиллаж буй залууст Имартаас сэтгэлийн тусламж үзүүллээ.
Баяр наадам, зуны амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбоотой иргэдын хотоос гарах хөдөлгөөн ихэсч амралт зугаалгаар явах нь ихэссэн. Үүнээс үйдэлтэйгээр зарим нэгэн иргэдийн галаа гүйцэт угтраалгүй орхих, татсан тамхины ишээ ил задгай хаяснаас шалтгаалан Сөгнөгөр, Батсүмбэр сум гээд Монгол орны маань байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирлаа.
Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, ан амьтан, мал хөрөнгийг авран хамгаалахаар ажиллаж байгаа ОБЕГ-ын ажилтан албан хаагчид болон сайн дураараа нэгдэж гал түймэр унтраах ажилд бие сэтгэлээрээ оролцож байгаа залуучууддаа Скай Хайпермаркет ХХК буюу Имарт дэлгүүрийн хамт олноос сэтгэлийн тусламж үзүүллээ.
Уг тусламжид 18 сая төгрөгийн өртөг бүхий ус, жүүс болон бэлэн хоол, 20 литрийн усны сав, нойтон сальфетка, тоосны маск гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд багтсан бөгөөд 7/16-нд ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм.
3. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчид зориулсан тэргэнцэрийг дэлгүүртээ байршууллаа.
Манай улсад тэр дундаа худалдаа үйлчилгээний байгууллагад нэн шаардлагатай асуудал бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, ариун цэврийн өрөө, тэрэг зэрэг байдаггүй нь тэдгээр иргэдэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Имарт Хайпермаркет дэлгүүрийн төлөвлөлтдөө энэ бүхнийг тусган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, зогсоол, зам талбай зэргийг шийдэж өгсөн билээ. Тэгвэл энэ удаа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд зориулсан тэргэнцэрийг дэлгүүр дээрээ байршууллаа.
4. Хандивын хайрцаг
Монголын улаан загалмай нийгэмлэг нь байнгын тогтвортой хандив бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Скай Хайпермаркет ХХК нь Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин байнгын хамтран ажиллахаар болсон бөгөөд нөөц хөгжүүлэх хандивын 2 хайрцагийг дэлгүүртээ байрлуулаад байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж хандивын хайрцаг байршуулан хамтран ажиллаж байгаадаа манай хамт олон баяртай байна.
5. Байгаль орчинд ээлтэй ЭКО ТОР
Байгаль, эх дэлхийдээ хийгээд өрхийн төсвөт ч хэмнэлт үзүүлэх 100,000 ширхэг эко тор, 10,000 ширхэг дугуйтай даавуун цүнхийг худалдан авагчиддаа бэлэглэж гялгар уутны хэрэглээх багасгахыг зорьж ажиллалаа.
Бид Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 онд дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ .
1. "Дотоодын хүч - Export to Korea"
"Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим" - тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж Дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжин эрүүл, хямд, чанартай үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Солонгос улсын Имартын 100 гаруй салбар дэлгүүрээр худалдаалах, Солонгос улс руу экспортлох кампанит ажлыг эхлүүлээ. Энэ ажлынхаа хүрээнд 2016 оны 5-р сард “Export to Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ болон БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн Худалдан авалтын багийнхантай хамтран зохион байгуулсан билээ.
Монгол Үндэсний бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох боломжийг нээж өгөхийн төлөөх энэхүү арга хэмжээнд Монгол үндэсний 60 орчим компани, аж ахуйн нэгж оролцон бараа бүтээгдэхүүнээ Солонгос Имартын худалдан авалтын мэргэжилтнүүдэд танилцуулсан бизнес уулзалт болж өнгөрсөн юм.
Энэхүү уулзалтаас хойш бодлого, зөвлөмжүүдийг хүргэн хамтран ажилласны үр дүнд 2016 оны 9-р сард Витафит компанийн ГОЁ жүүс Солонгосын Имартын 160 гаруй салбараар худалдаалагдаж эхэлсэн билээ.
2. "Монгол хүн та 100 наслаг"
( Монголын ард түмний эрүүл мэнд, зөв хооллолтыг сайжруулах кампанит ажил )
Бид “Монгол хүн та 100 наслаг” уриан дор Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын үүднээс Хүлэмжийн аж ахуй эрхлэгч “Мөнх Ногоон Тэнгэр”ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Ингэснээр Имартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан шинэхэн бөгөөд эрүүл, чанартай жимс, ногоог хямд үнээр худалдан авах нөхцөл бүрдсэн юм.
Мөн бид өөрийн лабораторитой, Мэргэжлийн хяналтаар давхар хянагддаг тул хэрэглэгч та хүнсний шинэ, эрүүл байдалд нь огтхон ч эргэлзэх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна.
3. "Монгол хүн та 100 наслаг"
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр мөн “Баяндэлгэр Хүнс” ХХК мах эхлэн боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн юм. Дээрхи компаниудаас нийлүүлэгдсэн малыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг жилийн 4 улирал тасралтгүйгээр Имартын хэрэглэгчдийн гарт хүргэнэ.
4. "Хүүхэд ба боловсрол"
Имарт Бүрэн Барааны Хайпермаркет нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх үүднээс Гадаад хэлний орчин үеийн лабораторийг МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхар 466 тоотод нээлээ. Иж бүрэн суурин 20 ширхэг компьютерийг холбогдох хэрэгслүүдийн хамтаар МУИС-ийн удирдлагууд болоод оюутан залууст 2016 оны 7-р сард хүлээлгэн өглөө.
5. "Шинэ жилийн бэлэг №1"
Хүмүүс биднийг ойртуулж дотно болгодог зүйл бол сэтгэл. Имартаас Шинэ жилийн баярыг угтан нэгэн буурай болон түүний ачыг баярлуулахаар бяцхан бэлэг бэлдсэнээ гардуулан өглөө. Ачдаа зориулсан зассан гацуур модоо чимэглэхэд шаардлагатай байгаа чимэглэлийг нь бэлэг болгон гардуулсанд талархсан сэтгэлээ илэрхийлэн урмын үг хайрлан ерөөл дэвшүүлсэн нь бидэнд эрч хүчийг өгсөн юм. Тусламж их багадаа биш өгөх, туслах хүсэлдээ л байдаг...
6. "Шинэ жилийн бэлэг №2"
Бусдын халааснаас эд зүйлсийг нь хулгайлах хэргийн ихэнх тохиолдол нь хүмүүс бужигнасан гудамж талбайд, зах болон дэлгүүрт, нийтийн тээвэрт гардаг гэсэн мэдээлэл байдаг.
Та бүхэн хувийн эд зүйлсдээ анхаарал болгоомжтой хандаж байхыг хүсэе.
Халаасны хулгайн гэмт хэрэгтэй идэвхитэй тэмцэн буй Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олны ажилчдынхаа нийгмийн халамжид зориулан зохион байгуулсан арга хэмжээг дэмжин Скай Хайпермаркет ХХК-иас 30 бэлэг гардууллаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсэе.
7. "Шинэ жилийн бэлэг №3"
2016 онд Баянзүрх дүүргийн Тусгай сургалттай 55-р сургуульд онц дүнтэй суралцсан 1-5-р ангийн шилдэг суралцагчдад шинэ жилийн баярыг угтан бэлэг, хичээлийн хэрэгсэл, цүнх, бэлэглэж хүүхдүүддээ сурч боловсрох эрч хүч, урам хайрласандаа баяртай байна.
55-р сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай олгож, тэднийг бие даасан амьдрал, хөдөлмөрт бэлтгэж, бодит чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Дүүргийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулж, амьдрах ухаанд сургаж, ахлах ангийн сургалтаар бүрэн дунд боловсролыг мэргэжлийн чиг баримжаатай хослуулан олгодог байна. Сургуулийн багш, ажилчид болон нийт сурагчдад шинэ оны мэнд дэвшүүлэхийн ялдамд цаашдын их үйлсэд нь амжилт бүтээл, сайн сайхны дээдийг хүсэе.
8. "Шинэ жилийн бэлэг №4"
Баянзүрх дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд хорооныхоо оршин суугчид ялангуяа ахмад настанууд, нялхас, хүүхдүүдээ баярлуулах нь бидний бас нэгэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан буйн илрэл билээ.
2016 оны Шинэ жилийн баярыг тохиолдуулан хорооны 1-11 насны 30 орчим хүүхдүүдийг баярлууллаа.
Энэхүү бэлэг нь олон хүүхэдтэй амьдралын боломж муу, өнчин, төрөлхийн болон олдмол өвчтэй хүүхдүүдэд зориулагдлаа. Зарим хүүхдүүд хүрэлцэн ирэх боломжгүй тул Хорооны засаг болон хорооны ажилчид гэрээр нь хүргэж өгөхөөр болсон юм. Хороонд оршин суугчиддаа анхаарал, халамж тавьж, тэдний төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 1-р хорооны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
9. "Боловсрол, спорт"
1. Сагсан бөмбөг сонирхогчдын үзэх дуртай #30НэмэхЛиг-ийн 5 дахь улирлын тоглолтыг Ивээн тэтгэж хамтран ажиллаа. 30Нэмэх залуус ТББ
2. Алтай Холдинг компанийн ТУЗ-ын дарга, Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б. Баттүшиг Багануур хотын Гүн Галуутай цогцолбор сургуультай хамтран ажиллаж бадминтон спортыг хөгжүүлэх үйл ажиллагааны нээлтийг хийсэн билээ. Уг ажлын хүрээнд тус сургуулийг бадминтоны холбооны зүгээс бадминтоны хэрэгслээр хангаж Имарт Хайпермаркетаас 1 сая төгрөгийн үнэ бүхий сагсан бөмбөг, хөл бөмбөгийн хэрэгсэлүүдийг гардуулан спортын боловсролд хувь нэмрээ орууллаа.
Энэ бүхэн бидний ажил гэхээс илүүтэйгээр бидний СЭТГЭЛийн нэгээхэн хэсэг билээ.