ENG
Home

Имарт хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрны тохижилтонд хувь нэмрээ орууллаа

Улсын хэмжээнд хавдрын чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ганц эмнэлэг болох "Хавдар судлалын үндэсний төв"-ийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг. Орон нутгаас хотод эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн хувьд хотод байрлах орон байрны асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг юм.

Тиймээс хөдөө орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд нь тохь тухтай байранд байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх, өвчтөнүүд болон тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, урлагаар эмчлэх (art therapy), бясалгал хийх гэх мэт дэмжлэгт үйлчилгээнүүдийг үзүүлэхийн тулд “Хавдрын Үндэсний Зөвлөл” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан "Хавдартай өвчтөнүүдэд зориулсан байр"-ыг ашиглалтанд орууллаа. Скай хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет тус төслийн дэмжин ажиллагч байгууллагаар ажиллаж өрөөний тохижилтыг хийж хувь нэмрээ орууллаа. 

*Өрөөний тохижилтын зургаас

Recent posts