ENG
Home

Яагаад Имартыг сонгох ёстой вэ?


Байгууллагын соёл

Таны хүсэл тэмүүлэл, шинэ санал санаачлагыг үргэлж дэмжин ажиллах найрсаг баг
хамт олноор таныг угтан авна.

Карьер, Сургалт

  • Цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн тасралтгүй сурч хөгжин, шинэ мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж нээлттэй

  • Ажилтнуудын сургалтын хэрэгцээнд үндэслэсэн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлдэг. Шинэ ажилтанд зориулсан 1:1 ажлын байран дээрх ганцаарчилсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлэх

  • Бид өндөр үр чадвартай ажилтанг ирэлхийлхээс гадна, ур чадвараа байнга нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой ажилтанг сургаж, хөгжүүлж, албан тушаал дэвшиж ажиллах боломжоор бүрэн хангадаг

  • Бид 23 жилийн худалдааны түүхтэй “Wallmart korea”-г өөртөө нэгтгэж чадсан Солонгосын №1 жижиглэн худалдааны салбараас суралцах боломжийг олгоно.

  • Тухайн албан тушаалд шаардлагатай ур чадварын моделын дагуу ур чадварыг эзэмшүүлж, хувийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд тань дэмжиж ажиллана

Цалин

  • Ажилчдын мэргэжлийн ур чадварт үндэслэсэн өрсөлдөхүйц цалин хөлс, нэмэгдэл цалин олгодог. Тухайлбал өөрийн мэргэшлийн чиглэлээр олон улсын, дотоодын тэмцээн уралдаанаас шагналт байр эзлэх бүрт  нэмэгдэл урамшуулал олгодог.

  • Ажиллагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг олон улсад хэрэгжиж буй гүйцэтгэлийн менежментийн системийн дагуу  үнэлж жил тутам гүйцэтгэлд суурилсан цалинг өсгөх боломжийг ажилчиддаа олгодог.

Хөнгөлөлт хангамж

Нийгмийн халамжийн системийн хүрээнд ажилтны нэр дээрх мөнгөн хуримтлалын
данс, дэлгүүрээс хөнгөлөлттэй худалдан авалт хийх, фитнес, бялдаржуулах клубээр
хөнгөлөлттэй үйлчлүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах гм үйл
ажиллагааг хэрэгжүүлдэг.