Байгууллагын ялгах тэмдэг
Имартын нүүр царай
Бид байгууллагынхаа логог Имартын боловсронгуй, шинэ санаа бодлыг илэрхийлж байхаар бүтээсэн
Имартын лого нь анх том үсгээр бичигдсэн байсныг (2011 оны 5 сард) жижиг үсгээр болгон өөрчилсөн нь бидний "Үйлчлэн удирдахуй" буюу хэрэглэгчдээ нэн тэргүүнд тавих зарчмыг тодотгодог. Түүнчлэн манай лого нь “Имартын муруй” хэмээх өвөрмөц шугам буюу бидний шинэ үзэл баримтлалыг онцолж байгаа юм. Энэ нь найрсаг, нөхөрсөг болон эрч хүчтэй, шинэлэг мэдрэмжийг илэрхийлнэ.
Нөхөрсөг
Урин, тааламжтай зураглал нь бидний “Тавтай морил” гэсэн урилгыг илэрхийлдэг.
Тод
Имарт нь жижиглэнгийн худалдааны тэргүүлэгч байгууллага гэдэгтээ итгэлтэй байдаг. Логогоо тод өнгөөр зурсан нь биднийг салбартаа тэргүүлэгч гэдгийг илтгэж байгаа юм.
Эмэгтэйлэг
Энэ нь Имартын олон онцлогийн нэг юм. Өмнөх эрэгтэйлэг, хатуу загвартайгаа харьцуулахад энэхүү загвар нь бидний эмзэг, мэдрэмтгий чанарыг илтгэдэг.
Санаачилгатай
Имарт нь бизнесийн бүхий л салбарт санаачилга гарган ажилладаг. Бидний хэрэглэгчдэдээ харуулж буй үлгэр жишээ нь орчин үеийн, шинэлэг, хүлээн авахад хялбар байдаг.