Umoney карт Имартын салбаруудад
Имартын Чингис, Хороолол салбаруудаар "Umoney" карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж эхэллээ. Та Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтанд хандан карт худалдан авах, цэцэглэлт хийлгэх боломжтой.
Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух нөхцөлүүд:
- Дамжин суулт хийхдээ эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай.
- Эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш 30 минутын дотор дамжин суувал хөнгөлөлт эдлэнэ.
- Дамжин суулт хийж буй хоёр дахь тээврийн хэрэгслээс буухдаа картаа заавал уншуулах шаардлагатай.
- Эхний дамжин суултаас хойш 4 цагийн дараа дараагийн дамжин суулт хийж хөнгөлөлт эдлэх боломжтой.
Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух боломжгүй нөхцөлүүд:
- Ижил чиглэлийн тээврийн хэрэгсэлд дахин суувал хөнгөлөлт эдлэх боломжгүй.
- Өмнөх зорчсон тээврийн хэрэгслээс буухдаа картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
- Дамжин сууж хөнгөлөлт эдлэсэн тээврийн хэрэгслээс буух төхөөрөмжинд картаа уншуулахгүй буусан тохиолдолд хөнгөлөлт эдлэсэнээс хойш тэр өдөртөө хөнгөлөлт эдлэх боломжгүй болно.
Иргэн та Смарт карт ашиглахдаа анхаарах зүйлс:
- Хугалж нугалахгүй байх
- Хазахгүй
- Цоолохгүй
- Хэт халуун газар хадгалахгүй
- Гар утастай хадгалахгүй байх
- Картыг зориулалтын хатуулгатай гэрэнд авч явах
Их хотынхоо хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа иргэн танд баярлалаа.
Recent posts
-
Франц багет ‘‘ЮНЕСКО’’-гийн биет бус соёлын өвийн жагсаал...
2024.06.16 -
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт
2024.05.23 -
‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ ...
2024.05.23 -
Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ...
2024.05.17 -
TopTen10 брэнд: Бидний хувцсыг өмссөн хүн бүрийг аз жар...
2024.05.10