ENG
Home

Ногоон дэлхий


Авъяасаар хандив өргөсөн нь: Ногоон дуу

Имарт болон БНСУ-ын Байгаль орчны яам хамтран 2012 оны 10 дугаар сард байгаль экологийн мэдлэг олгохыг уриалж, хүн бүрийн аялах дуртай нэгэн дууг бүтээхээр ажилдаа ханцуй шамлан орсон юм. Улс орны өнцөг булан бүрээс 1500 гаруй дууны үгийг ирүүлсэн ба бидний агуулга, утга санааг бүрэн илэрхийлэх нэг дууны үгийг сонгож ая хийсэн байна.


/Нэртэй хөгжмийн зохиолч энэ кампанит ажилд авьяасаараа хандив өргөжээ/.

Харин энэхүү ногоон дууны Монгол хувилбарыг Хүүхдийн ордны авъяаслаг хүүхдүүд маань багш Ганчимэгээрээ удирдуулан эгшиглүүлсэн нь энэ билээ.





Дууны үг

Өглөө бүр мандах алтанхан нарны туяа

Үдэш бүр түгэх оддын нандинг мэдээгүй тийм үү

Өвс ногоо урган байх тэр гоёхон аялгууг сонсож байна уу

Үргэлж биднийг даллах навчисын шивнээ сонсогдож байна уу



Цэлмэг тэнгэрт дүүлэх шувуудыг дагаад нисэх хүслээрээ

Цэнгэг усаа харамлаагүй дэлхийгээ хайрлая

Цэцэг шиг биднийг энгэртээ тэврэх

Ногоон дэлхий гэгээн өглөөг




Аав ээжийнхээ хайр шиг хэзээд

Ачлал саная үргэлж сэтгэлдээ хайрлая




Дахилт:

Биднийг ивээдэг байгаль дэлхийгээ гомдоолгүй

Үргэлж цэвэр цэмцгэр ногооноор нь хамгаалцгаая

Эрхэм нандин ногоон байгалиа

Цэвэр цэнгэг агаар бэлэглэдэг ногоохон ойгоо

Сэтгэл зүрхээ нэгтгээд хамгаалцгаая,

Ижий Болсон дэлхийгээ


Биднийг ивээдэг байгаль дэлхийгээ гомдоолгүй

Үргэлж цэвэр цэмцгэр ногооноор нь хамгаалцгаая

Эрхэм нандин ногоон байгалиа

Recent posts