Имарт БНСУ руу бараа бүтээгдэхүүн экспортлоход гүүр нь болно
Монгол Улсын жижиглэнгийн барааны зах зээлийн багтаамжийг тэлэх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд ашиг орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын “Экспортыг дэмжих Импортыг орлох” бодлогыг дэмжсэн чухал үйл явдал өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Скай Хайпермаркет” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Скай Хайпермаркет” ХХК нь БНСУ болон Зүүн Азийн жижиглэнгийн зах зээлдээ тэргүүлэгч Имарт Хайпермаркетийн сүлжээг Монгол Улсад нутагшуулахаар ажиллаж байгаа. Имарт нь Нийгмийн хариуцлагыг биелүүлэх үндсэн бодлогын нэг Үндэсний Үйлдвэрлэлийг Дэмжих ажлын хүрээндээ Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг БНСУ дахь Имарт сүлжээний 160 гаруй дэлгүүрээр борлуулахад гүүр нь болох юм. Удахгүй Имартын худалдан авалтын мэргэжилтнүүд Монголд хүрэлцэн ирж БНСУ руу экспортолж болох Монгол үндэсний үйлдвэрлэгчидтэй бизнес уулзалт хийж бараа, бүтээгдэхүүнүүдтэй танилцана. Тус бизнес уулзалтыг МҮХАҮТ болон “Скай хайпермаркет” ХХК хамтран зохион байгуулна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хувьд БНСУ руу бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудад нэгдсэн бодлого, зөвлөмж хүргүүлэх, БНСУ-ын хил, гаалиар Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тухайн Улсын чанар стандартыг хангуулж ажиллах, хамтарсан бизнес уулзалтыг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллана.
“Скай хайпермарткет” ХХК, “Имарт Чингис” салбараа Үндэсний баяр наадмын өмнө нээхээр төлөвлөж байгаа бөгөөд эрүүл, шинэ хүнс хэрэглэгчдэд нийлүүлж чанарын үсрэлт гаргахаа амлаж байна. Энэ хүрээндээ фермийн аж ахуй эрхлэгчдэд эрүүл ахуйн шинэ стандарт хэвшүүлэн, үнээний сүүг фермээс шууд хэрэглэгчдэд борлуулахаар төлөвлөөд байна. Хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд мөн шинэ шаардлага, стандарт тавин ажилласнаар ямар нэгэн химийн бордоогүй, жинхэнэ монгол хөрсөнд ургасан эрүүл, шинэ ногоогоор хэрэглэгчдэдээ үйлчилж эхэлнэ. Имартын мах, махан бүтээгдэхүүний тасагт бүтээгдэхүүн нийлүүлж буй ханган нийлүүлэгчдээс малаа эрүүлжүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа билээ.
Recent posts
-
Франц багет ‘‘ЮНЕСКО’’-гийн биет бус соёлын өвийн жагсаал...
2024.06.16 -
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт
2024.05.23 -
‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ ...
2024.05.23 -
Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ...
2024.05.17 -
TopTen10 брэнд: Бидний хувцсыг өмссөн хүн бүрийг аз жар...
2024.05.10