ENG
Home

Гадаад хэлний лаборатори байгуулагдлаа

Имарт Бүрэн Барааны Хайпермаркет нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх үүднээс МУИС-д гадаад хэлний орчин үеийн иж бүрэн лабораторийг хүлээлгэн өглөө.

Гадаад хэлний орчин үеийн лабораторийг МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхар 466 тоотод нээж буй бөгөөд иж бүрэн суурийн 20 ширхэг компьютерийг холбогдох хэрэгслүүдийн хамтаар өнөөдөр МУИС-ийн удирдлагууд болоод оюутан залууст хүлээлгэн өглөө. Лабораторийн нээлтэд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Имарт сүлжээ их дэлгүүрийн Глобал бизнес хариуцсан захирал Ким Сон Ён , “Скай Хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ нар болон Имарт сүлжээ дэлгүүрийн төлөөлөгчид оролцлоо.

Имарт сүлжээ их дэлгүүрийн Глобал бизнес хариуцсан захирал Ким Сон Ён нээлтийн үеэр:

“Илүү чанарыг Илүү хямдаар” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулах тус дэлгүүр нь МУИС-ийн оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжин лаборатори хүлээлгэн өгч буйдаа баяртай байна. Цаашид МУИС-тай хамтран ажиллаж оюутан залуусын боловсролыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.



Recent posts