Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австрали Улсад болсон ээлжит их хурлаараа удирдах зөвлөлийн гишүүдээ сонгожээ. 18 хүний бүрэлдэхүүнтэй уг зөвлөлд манай улсаас Имарт болон Скайтел компаны ТУЗ-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч, Монголд та хэрэгтэй ТББ үүсгэн байгуулагч Б.Баттүшиг сонгогдсон ба тус холбооны маркетинг хариуцсан дэд даргын албан тушаалд давхар томилогдсон байна.
Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүхэлдэхүүнд шинээр орж буй хүмүүс нь Tang Jiu Hong, Moosa Nashid, Battushig Batbold, Danlami Zama Sanchi, Emma Mason, Robbert de Kock, Khunying Patama Leeswadtrakul нар юм.
Дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдсон хүмүүс нь Wayne Somers, Nora Perry, Etienne Thobois, Jassem Kanso, Lim Teong Kiat, Nigel Skelt, Sergey Shakhray, Ng Yoke Weng, Peter Tarcala, David Cabello, Chipo Zumburani нар юм.
Шинэ удирдах зөвлөл нь Токиод болох Олимпийн наадам буюу 2020 оныг дуустал 4 жилийн хугацаанд спортын хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус холбооны зүгээс мэдэгджээ.
Дашрамд дурьдахад бадминтоны спорт нь дэлхийн хэмжээнд хөл бөмбөгийн спортын дараа ордог, олимпын тоглолтыг нь тэрбум гаруй хүн үзэж сонирхдог түгээмэл спорт юм. Тэр дундаа Ази тивд хамгийн их сонирхогч, хичээллэгчтэй бөгөөд Индонези, Малайз зэрэг улсуудын тэргүүлэх спортын төрөлд тооцогддог. Манай баг тамирчид дэлхийн хэмжээнд амжилт үзүүлэх бүрэн боломжтой спортын төрөл билээ.
Сүүлийн жилүүдэд бадминтоны спорт нь манай улсад эрчимтэй хөгжиж байгаа спортын төрлүүдийн нэг юм. Дэлхийн бадминтоны холбооны удирдах албан тушаалд монгол хүн томилогдсон нь цаашид монголын бадминтоны спортын хөгжилд хувь нэмэр оруулахаар үйл явдал боллоо.
Recent posts
-
Франц багет ‘‘ЮНЕСКО’’-гийн биет бус соёлын өвийн жагсаал...
2024.06.16 -
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт
2024.05.23 -
‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ ...
2024.05.23 -
Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ...
2024.05.17 -
TopTen10 брэнд: Бидний хувцсыг өмссөн хүн бүрийг аз жар...
2024.05.10