БНСУ-ын тэргүүлэгч компани "Имарт" Монголд
БНСУ-аас гарвальтай, Зүүн азийн жижиглэнгийн барааны зах зээлд тэргүүлж яваа “Имарт” хайпермаркет Монголд нутагшихаар болж буйгаа “Чингис” зочид буудалд болсон “Харилцагчийн өдөр” арга хэмжээгээрээ өчигдөр зарлалаа. Тус арга хэмжээнд Монголын нэр хүндтэй 300 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
“Зөвхөн солонгос бараа зардаг” гэсэн ойлголтыг эвдсэн энэхүү арга хэмжээ нь “Имарт” хайпермаркетын тухай олон олон зүйлийг хүүрнэсэн өдөрлөг болж чадсан юм. “Имарт” хайпермаркет нь 166 дахь салбараа Монголд 2016 оны 3 дугаар улиралд байгуулна. Улаанбаатар хот болон томоохон аймгуудад нийт 30 салбар байгуулахаар төлөвлөжээ. “Имарт”-ын ирээдүйн найман жилийн төлөвлөгөөнд 200 шинэ салбарыг дэлхийн өнцөг булан бүрт нээхээр төлөвлөсний нэг нь Монгол улс болж байна.
Үйлчлүүлэгч “Имарт” хайпермаркет-аас юуг авч болох вэ?
- Хямд үнэ
- Шинэхэн
- Тав тух
- Өргөн сонголт
“Имарт” хайпермаркет-ын салбарууд хямд үнийн бодлогыг ягштал баримталдаг. Хэрхэн ийм нарийн тогтолцоог бий болгосон бэ гэвэл үйлдэрлэгчээс шууд хэрэглэгч рүү хүргэдэгт байна. Дундын зуучлагчгүй хэрэглэгчид хүрэхээр бараа бүтээгдэхүүний үнийг хямд байлгаж чаддаг байна. “Имарт” хоёр жилийн өмнөөс Монголд судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийсний ихэнх цаг нь органик бүтээгдэхүүн үйлдвэрчлэгчдийг олж түншлэх ажилд зарцуулагджээ.
Үйлдвэрлэгчээс шууд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн шинэ байх нь зүй ёсны хэрэг.“Имарт” хайпермаркет үйлчлүүлэгч ихтэй байдаг тул борлуулалт нь хурдан, үргэлж шинэ шинэ бүтээгдэхүүнээр сэлбэгдэж байдаг нь шинэ байх бас нэг үндэс болдог аж. Мөн хөнгөлөлтийн нарийн тогтолцоо, онлайн захиалгын боловсронгуй бүтэц, найдвартай ханган нийлүүлэгчид гээд олон давуу талыг нь нэрлэж болно.
Гурав дахь, онцгой шинж нь тав тухтай байдал. Уужим саруул гудам, сэтгэл хангалуун байлгах үйлчилгээний соёл, дэг журам. Санал шүүмжлэлийг хүлээн авч, хариу үзүүлэх боловсронгуй тогтолцоо. Монголын үйлчилгээний салбарт дутагдалтай байдаг үйлчилгээний соёлд шинэ загвар болж нэвтэрнэ.
“Үйлчлүүлэхээс өөр сонголтгүй”, “Гуйж үйлчлүүлж байгаа мэт” мэдрэмжийг энд халж чаджээ. 100 хувь монголчууд ажиллах тул бид олон олон шинэ зүйлийг эндээс суралцаж эхэлнэ.
Дөрөв дэх чухал шинж нь өргөн сонголт. Нэг төрлийн бараа бүх загвар, өнгө дамжаагаар байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Мөн хоолны газар, тоглоомын төв гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ “Имарт” хайпермаркет нэр алдраа өдрөөс өдөрт түгээж байна.
Хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай вэ?
Борлуулалт түргэнтэй учир өндөр ашиг олох боломжтой. Гэрээний дагуу тооцоо нийлдэг учир заавал сарын эцсийг хүлээж, дугаарлаж хүлээх шаардлагагүй. Та хэлсэн ярьсандаа бараагаа нийлүүлбэл, “Имарт” хайпермаркет хэлсэн үгэндээ хүрнэ. Иймээс ч аль аль талдаа өндөр үр ашгийг бүтээж чаддаг ажээ. Гэрэл гэгээтэй амьдралын хэмнэлийг бүтээж, түгээх нь Имарт-ын гол зорилго. “Шилэн данс” гэж манайхан сүүлийн үед ярьдаг болсончлон бүх үйлчилгээ, данс тооцоо нь нээлттэй, тунгалаг байдаг нь “Имарт” хайпермаркет-ыг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, байгаль хүрээлэн орчиндоо ээлтэй, эко байхын гол үндэс болдог байна.
Зан сайтай айлд хүн бүр цугладаг гэдэг. Тавтай морил, “Имарт” хайпермаркет...
Recent posts
-
Франц багет ‘‘ЮНЕСКО’’-гийн биет бус соёлын өвийн жагсаал...
2024.06.16 -
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт
2024.05.23 -
‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ ...
2024.05.23 -
Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ...
2024.05.17 -
TopTen10 брэнд: Бидний хувцсыг өмссөн хүн бүрийг аз жар...
2024.05.10