ENG
Home

​ “Export opportunity to Korea” бизнес уулзалтад урьж байна.

2016.05.05

“Скай Хайпермаркет”ХХК болон МҮХАҮТ нь Монгол Улсын Засгийн Газрын “Экспортыг дэмжих” хөтөлбөрийг дэмжин Үндэсний үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ БНСУ-д экспортлох боломж олгох, худалдан авагч талтай холбох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт 2016 оны 4-р сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан билээ.

Санамж бичгийн хүрээнд “Export To Korea” Бизнес уулзалтыг 2016 оны 5-р сарын 17-18-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Арга хэмжээний үеэр БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын мэргэжилтнүүд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцан, ААНБайгуулагуудтай бизнес уулзалт хийж, экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргахад шаардлагатай зөвлөгөөг өгөх юм.

Та бүхнийг энэхүү Бизнес уулзалтад оролцон бүтээгдэхүүнээ сурталчилж, БНСУ-ын зах зээлд экспортлоход тавигдах стандарт, зөвлөмжүүдтэй танилцахыг урьж байна.

Oролцогчдын анхаарах зүйлс:

  • Компанийн танилцуулга: Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологи, давуу тал, зах зээлд эзлэх хувь г.м
  • Бүтээгдэхүүний танилцуулга: Бүтээгдэхүүний каталог, онцлог шинж чанар, дээж загвар бүтээгдэхүүн, экспортын үнийн санал г.м
  • Стандарт, сертификат: Олон улсын болон Монгол Улсын стандарт, шаардлагуудыг хангасан баримт бичиг, сертификатын хуулбар
  • Зардал: Талбай, тайз, тавиур зэрэг ерөнхий зардлыг Зохион байгуулагчид хариуцах бөгөөд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бусад жижиг хэрэгслийн зардлыг оролцогч өөрөө хариуцна
  • Хариуцлага: Зохион байгуулагчдаас зарласан цаг хугацаа, төлөвлөгөөг баримтлах ба хугацаа хоцорсон тохиолдолд оролцох боломжгүй.
  • Зохион байгуулалт: Оролцогчид харилцан биенээ хүндэтгэх, орчны эрүүл ахуй, ариун цэврийг эрхэмлэн ажиллах бөгөөд энэ чиглэлээр Зохион байгуулагчдаас тавигдах шаардлага, хүсэлтийг хэрэгжүүлнэ. Зохион байгуулагч нь бараа бүтээгдэхүүнийг экспортлох/импортлох худалдааны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд зөвхөн 2 талын уулзалтыг зохион байгуулах зууч байна.
  • Бүртгэл: “Бүртгэлийн анкет”-ыг бөглөн 5-р сарын 10-ны дотор 18:00 цагаас өмнө и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Лавлах утас: 90082990 И-мэйл: javkhlantuya@e-mart.mn

Бүртгэлийн хуудас татаж авах (Export_to_Korea_2016503_Revised.pdf)

Recent posts