ENG
Нүүр

Имарт : Шинэхэн, Баталгаат махыг хямд үнээр нийлүүлнэ

2016.07.20

“Монгол хүн та 100 наслаг” уриан дор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих чиглэлээр олон ажил зохион байгуулж буй Имарт-Бүрэн Барааны Хайпермаркет нь сар гаруйхны өмнө эхний гэрээт хүлэмжтэйгээ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хэрэглэгчдэдээ баталгаат шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнээр үйлчлэхээр ажиллаж байгаагаа мэдээлж байсан.

Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр мөн “Баяндэлгэр Хүнс” ХХК мах эхлэн боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Дээрхи компаниудаас нийлүүлэгдсэн малыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг Имартын хэрэглэгчдийн гарт хүргэх юм.

Монгол малын махны шимт чанарыг Имарт өөрийн лаборатори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулан хэрэглэгчдэдээ хүргэх юм. БНСУ дахь Имартын 160 гаруй салбар нь махны аж ахуй эрхлэгчидтэй байнга хамтран ажиллаж чанд стандарт, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлж чадсан бөгөөд энэхүү боловсронгуй бодлого нь манайд орж ирсэнээр Монголын бизнес эрхлэгчид дэлхийтэй хөл нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

"Монголиан Девелопмент Сольюшн" ХХК нь компани, аж ахуйн нэгжүүдэд үхэр болон хонины махыг зах зээлийн ханшаар, найдвартай бэлтгэн нийлүүлэх зорилготойгоор анх 2010 онд байгуулагдсан бол “Баяндэлгэр хүнс” ХХК нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой Монголын анхны мах эхлэн боловсруулах үйлдвэрийг байгуулсан юм.

Имартын хэрэглэгчид өвлийн улиралд ч шинэхэн, баталгаат махыг хямд үнээр худалдан авах цаг айсуй.


Сүүлийн нийтлэл