ENG
Home

Имарт Хороолол салбарт тавтай морилно уу.

"Скай хайпермаркет" ХХК-ийн "ИМАРТ" төсөл амжилттай хэрэгжиж 2016 оны 7-р сард анхны дэлгүүрээ нээж байсан бол тун удахгүй 2 дах салбар "Имарт Хороолол"-ыг нээхэд бэлэн боллоо.

Нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 9 сарын 29-ний 10:00~11:00 цагийн хооронд болох бөгөөд 11:00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах болно.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч С.Гантогоо ая дууны мэндчилгээ дэвшүүлнэ.

Та нээлтийн хямдрал, урамшуулал дүүрэн шинэ салбарыг зорин ирж худалдан авалт хийгээд Имарт Эко тор, Имарт дугуйтай цүнх зэргийг бэлгэнд авах болно.


"Имарт Хороолол" салбарт Чингис салбарын адил таны хэрэгцээт бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ төвлөрсөн байна. Мөн зогсоолыг бүрэн шийдэж B1, B2 давхарт, гадна гээд нийт 250 авто машины зогсоолтой учир та тайван, тухтай үйлчлүүлэх боломжтой.

Нээлтийн үеэр Солонгосын алдарт гоо сайхны "SCENTENCE" брэнд албан ёсны эрхтэйгээр зөвхөн Имартын салбаруудаар худалдаалагдаж эхлэхийг дуулгахад таатай байна.


Мөн "Улаанбаатар Смарт Карт" хэрэглэгч та Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвөөс Автобусны карт худалдан авах, цэнэглүүлэх боломжтой.



ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нь бидний нэрлэж заншсанаар 3, 4-р хорооллын эцэс, Соло молл дэлгүүрт нээгдэх бөгөөд хамгийн шилдэг үйлчилгээтэй дэлгүүр Баянгол, Сонгино-Хайрханчуудад илүү ойртож байна.

Илүү чанарыг Илүү хямдаар...

Recent posts