How to apply
- Emart-ийн ажил горилогчийн анкетыг бөглөн үү
- CV (Англи/Монгол хэл дээр)
- Бүх Диплом, Сертификат болон дугаарын хуулбар
- Өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт
Амжилтын буухиа
Имарт хэрэглэгчдэд аз жаргалтай амьдралын хэв маягийг бий болгож байгууллагын алсын хараагаар тухайн орны нийгмийн бүлгүүдэд ашигтай байдлыг бий болгосноор дэлхийн тэргүүлэгч жижиглэнгийн худалдаа эрхлэгч болсон түүхтэй. Имарт нь хөгжлийн чадавхи болон хурдацтай эдийн засгийн хөгжлийн нөлөөгөөр Монгол улсын зах зээлд нэвтэрч үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Салбар дэлгүүрүүдийг Монгол улсад амжилттай нутагшуулснаар бид бүгд хэрэглэгчдийг дээдэлсэн үйлчилгээ, олон төрлийн бүтээгдэхүүнээрээ Монголын хэрэглэгчдэд таатай, шинэ амьдралын хэв маягийг бий болгоно. Байгууллагын соёл Байгууллагын соёлын гол илэрхийлэл бол ХАРИУЦЛАГАТАЙ, БҮТЭЭЛЧ, ЭВСЭГ ХАМТ ОЛОН байх явдал юм. Аливаа амжилтын үндсэн суурь нь ажлын сахилга батыг ухамсарласан, үнэнч шударга, хариуцлагатай ажилтны үйл хөдлөл байдаг. Ийм учраас бид эхлээд ажил амьдралдаа хариуцлагатай ханддаг хүнийг сонгон шалгаруулж ажилд авдаг. Энэ утгаараа эвсэг, бүтээлч хамт олон байж нэг зорилгынхоо төлөө тэмүүлж ажиллах нь амжилтын эхлэл юм. Үүний тулд бид ажилтнууддаа тэгш боломжийг олгож, хүний нөөцийн нээлттэй, шударга системийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний нөөцийн бодлого Бид ажилтнуудынхаа СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ нэмэгдүүлэхэд үйл ажиллагааныхаа чиглэлийг хандуулдаг. Ажилтан өндөр сэтгэл ханамжтай байх нь эргээд байгууллагадаа тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй, итгэл дүүрэн ажиллах гол хүчин зүйл бөгөөд үүний тулд дараах хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:
|