ENG
Home

Алтай Холдинг групп

Алтай Холдинг ХХК нь 1991 онд байгуулагдсан бөгөөд 2016 онд 25 жилийн ойгоо угтаж буй үндэсний ууган Компаниудын нэг юм.

Худалдаа үйлчилгээ, зочид буудал, харилцаа холбоо, мэдээлэл технологи зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж амжилттай өсөн дэвшиж байна.

Бид өнөөдөр

  • Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа үндэсний хэв маягийг агуулсан загвараараа бусдаасаа ялгарсан Алтай кашмер,
  • Аялал жуулчлалын салбарт монголдоо анх удаа дэлхийн дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдаж гадаад зах зээлд Чингис Хаан нэрээр танигдсан үндэсний томоохон зочид буудал болж чадсан Чингис Хаан цогцолбор,
  • Монгол улсын хэмжээнд агаараар цацагдах эрхтэй 17 телевизийн нэг Стар Телевиз,
  • Дэлхийн хаанаас холбогдон мэдээллээ солилцож гар утаснаасаа интернэтэд холбогдон дэргэдээ болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг орон зай цаг хугацааг үл хамааран авах үндэсний сүлжээ Скайтел групп,

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тохилог орчин, шилдэг үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүнтэй нэг цэгийн үйлчилгээтэй Скай Трейдинг зэрэг салбар нэгжүүдтэй өргөжиж чадсан билээ.

Хэрэглэгчдийн байнгын үйлчлүүлэх дуртай хамгийн том үйлчилгээний төв Скай Трейдинг нь хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголттойгоор, үйлчилгээний тав тухтай нөхцөлийг бүрдүүлж найрсаг хамт олноороо өсөн дэвжиж байна.

Recent posts